2017 оны 12-р сарын 16, Бямба гариг, 03 цаг 45 минут

Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш


 Н.Цэрэнбат: Нэг сая жуулчин, нэг тэрбум ам.доллар мөрөөдөл биш

УИХ-ын гишүүн, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбаттай ярилцлаа.

-Та Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын ажлыг аваад удаагүй байгаа. Салбарынхаа ажлыг юунаас эхэлье гэж бодож байгаа вэ. Олон салбарыг хамарсан болохоор танай яамны ажил их байдаг гэж дуулсан?

-Намайг ажлаа авахтай зэрэгцээд манай яам Ерөнхийлөгчийн Тамгын газартай хамтарч “Агаарын бохирдлыг бууруулах үндэсний чуулган”-ыг зохион байгуулж таарсан учир агаарын бохирдлыг бууруулах чиглэлд анхаарал хандуулж ажлаа эхлүүлсэн. Байгаль орчны доройтол, цөлжилт, уул уурхайн зохистой бус үйл ажиллагаанаас бий болсон хөрс, ус, агаарын асуудалд салбарын үе үеийн сайд нар анхаарал хандуулж ирсэн. Би ч мөн адил анхаарч ажиллана. Манай Засгийн газар хууль хэрэгжүүлж, хариуцлагыг нэмэгдүүлье гэсэн зарчмын дагуу ажлаа явуулна. БОАЖЯ бодлого боловсруулахаас гадна салбар дундын зохицуулалтыг хангаж ажилладаг. Тэр утгаараа бусад салбар, яамдын алдаа дутагдал манай яамны үйл ажиллагааг алдаатай байгаа мэт харагдуулах нь бий. Үүнийг засч залруулах ёстой. Монгол Улсын Үндсэн хуульд “Монгол Улсын иргэн бүр байгаль орчноо сахин хамгаалах ёстой” гэсэн журамт үүрэг бий. Гэтэл сүүлийн жилүүдэд бид өөрсдийн толгой дээрх бухлыг харахгүй байж бусдын толгой дээрх өвсийг шүүмжлэх болсон. Нүүдэлчин монголчуудын хувьд байгалиа хамгаалах нь хамгийн эрхэм зүйл байсан. Бид энэ их өв соёлоосоо авч үлдсэн нь бага болоод гомдоллодог буруу нийгэм рүү явж байна. Энэ салбарт тулгараад байгаа асуудлыг зөвхөн БОАЖЯ болон салбарын хүмүүсээс гадна бүх хүн оролцож байж шийдэх ёстой. Монголчууд аливаа зүйлийг буруутган шүүмжлэхдээ хэт идэвхитэй буюу хэт чанга дуугардаг болжээ. Алдаа дутагдлыг засч залруулахад дэм болдог байдал дутагдаж байна. Тиймээс байгаль орчиндоо хандаж буй хандлагаа төр, хувийн хэвшил гэлтгүй хамтдаа өөрчилье гэж байгаа юм. Миний баримтлах гол зарчим энэ.

-Бусад яамны алдаатай бодлого ч юм уу буруу хийсэн зүйлс танай яамны алдаа мэт харагддаг гэлээ. Ерөнхийдөө өргөн хүрээг хамарсан болохоор салбар дундын уялдаа холбоог хангах шаардлага гарна. Энэ тал дээр салбар хоорондын