2024 оны 04-р сарын 19, Баасан гариг, 21 цаг 44 минут

Б.Гончигдамба: Сэргээшийн шинжилгээгээр цэвэр гарсан, танд амжилт хүсье гэж хэлсэн надад хэлсэн


Б.Гончигдамба: Сэргээшийн шинжилгээгээр  цэвэр гарсан, танд  амжилт  хүсье гэж хэлсэн надад хэлсэн

Улсын  баяр наадамд  тавын даваанаас хойш тунаж үлдсэн 16 бөхийн хоёроос нь  допинг илэрсэн талаарх асуудал нийгмийн анхаарал татаад  байна. Тус хоёр бөхөөр Б.Гончигдамба, Э.Оюунболд нар гэж зарим  мэдээллийн хэрэгслээр бичиж буй. Тэгвэл Монгол Улсын гарьд Б.Гончигдамба өөрийн  байр сууриа илэрхийлж, өөрөөс нь допинг илрээгүйг мэдэгдсэн юм.  

Б.Гончигдамба: Баяр  наадмыг зохион байгуулах комисс над руу энэ сарын 10-нд  холбогдоод “Сэргээшийн шинжилгээгээр цэвэр гарсан. Танд амжилт  хүсье. Таниас сэргээшийн шинжилгээ илрээгүйг албан ёсоор мэдэгдэж байна” гэсэн хэмээн байр сууриа илэрхийлэв. 

Харин тав давсан бөхчүүдээс авдаг шинжилгээний үйл явцын талаар тэрбээр  “Камерын өмнө, хараа хяналтан доор шээсний шинжилгээ өгдөг болохоор харьцангуй шударга болдог” гэсэн юм.  Сэргээш хэрэглэсэн бөхөөр МҮБХ-ноос Э.Оюунболд гэдгийг албан ёсоор зарласан. Харин Б.Гончигдамбын хувьд допингийн асуудлаар “Допинг хэрэглэх  нь шударга бус зүйл. Би ч энэ талаар байр сууриа илэрхийлж байсан. Наадмын өмнө Г.Санжаадамба аварга допингтой бөхчүүдийг барилдуулахгүй байх саналыг гаргахад би дэмжиж гарын үсэг зурсан.  Бөхийн холбоо учир зүйгээ олж, нэг талдаа гарахгүй бол энэ допингийн асуудал ямар ч эзэнгүй болж байна. Тиймээс сэргээш хэрэглэх боломжийг зарим хүнд өгч байна” хэмээн байр сууриа илэрхийллээ. 






Дэд онцлох