2018 оны 07-р сарын 20, Баасан гариг, 01 цаг 56 минут

Зуданд зэрлэг амьтад ч өртөж байна


Зуданд зэрлэг амьтад ч өртөж байна

Монгол орны нутгийн ихэнх хэсэгт  өвөлжилт хүндэрснийг Шадар сайд Ө.Энхтүвшин Баян-Өлгий аймгаас мэдээлэв. Тэрбээр баруун таван аймаг болон төвийн нутгийн зарим сумдад ажиллаж буй. Гэвч ихэнх хэсэгт өвөлжилт хүндэрчээ. Бүр онц хүнд хэмжээнд хүрсэн нь ч байна. Увс аймагт зундаа -40, шөнөдөө -50 хэм хүрч буй хүйтний эрчийг тарга тэвээрэг  муутай мал даахгүй байна. Дөрвөн есийн хэдхэн өдрийн хүйтэнд нэг аймагт л гэхэд малын хорогдол 20 гаруй мянга хүрсэн нь өвөлжилт онц хүнд болсны нотолгоо. Тэр байтугай идэш тэжээл олж чадахгүй хээрийн  зэрлэг амьтад ч хүйтний энэ өдрүүдэд хагас хөлдөлтийн байдалтай хүн, малын хөл бараадсан, зам дагуу зогсох болсныг Шадар сайд Ө.Энхтүвшин мэдээлсэн юм.  

Тиймээс улсын нөөцөөс тарааж өвс, тэжээлийг зөв хуваарилах, хоёр гуравдугаар сард өвөлжилтийг хэрхэн давах  төлөвлөгөөг яаралтай гаргах шаардлагатай байна хэмээж байлаа.