2025 оны 06-р сарын 17, Мягмар гариг, 12 цаг 32 минут

Франц, Германы Элчин сайдуудад дэмжлэг хүсэв

2018-01-03 08:03:52


Франц, Германы Элчин сайдуудад дэмжлэг хүсэв

Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг Бүгд Найрамдах Франц улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Э.Барсак, ХБНГУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Ш.Дүппэль нарыг хүлээн авч уулзав.

Европын Холбооны Зөвлөл өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 5-нд Монгол Улсыг “Татварын асуудлаар хамтран ажилладаггүй орнуудын хар жагсаалт”-анд оруулсан. Үүнтэй холбогдуулан тус жагсаалтаас Монгол Улсыг нэн даруй гаргах чиглэлээр хийгдэж байгаа ажлыг Тусгай үүрэг гүйцэтгэгч Элчин сайд Б.Мандахбилэг танилцуулжээ. Мөн  зорилгоо хэрэгжүүлэхэд Европын Холбооны хоёр чухал гишүүн орны дэмжлэгийг хүсэв





Нийт 0 сэтгэгдэл




Сэтгэгдэл бичих



captcha